Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 633 —

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“10.7.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон этгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авна.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2018-2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл

2017 он 2018 он 2019 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ -0.2 1.8 8.1

2 Хэрэглээний үнийн индексийн түвшин 6.1 6.1 6.9

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 6,035.7 6,808.4 7,803.1

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 23.2 24.6 24.9

Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)633-р хуудас