Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 632 —

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай

101.4.1.нээлгэсэн банкны дансаа хаалгах; 101.4.2.банканд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах; 101.4.3.хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах; 101.4.4.хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох. 101.5.Албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн улсын банканд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөхөд энэ хуулийн 101.1 дэх хэсэг хамаарахгүй. Хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэнэ. 101.6.Энэ хуулийн 101.2, 101.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсч болзошгүйд тооцох үндэслэл болохгүй. 101.7.Энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь албан тушаалтныг эгүүлэн татах үндэслэл болно.” 2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтын “11,” гэсний өмнө “101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг,” гэж нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.7 дахь хэсэг нэмсүгэй:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)632-р хуудас