Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(972)
— 617 —

Дипломат дээд цол олгох тухай № 29

5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох;

5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;

5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох.

6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангах.

Монгол Улсын ЕРӨнХИЙлӨгЧИЙн ЗАРлИг

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 29 хот

Дипломат дээд цол олгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллан гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ахмад дипломат Ядмаагийн Дашнямд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломат Төмөрийн Дүгэрээд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат дээд цол тус тус олгосугай.

Монгол Улсын ЦАХИАгИЙн ЕРӨнХИЙлӨгЧ ЭлБЭгДоРЖ

Төрийн мэдээлэл · 2017 · № 15 (972)617-р хуудас