Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай № 24
Монгол Улсын ИХ ХУРлын ТогТоол
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 24 хот
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3 дахь заалт, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордны Их танхимд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсугай.
2.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 01 дүгээр хавсралтаар, зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийг 02 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Зөвлөлдөх санал асуулгын төсвийг 250.0 /хоёр зуун тавь/ сая төгрөгөөр баталж, санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.
4.Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасугай.
5.Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд үүрэг болгосугай.
6.Энэ тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын ИХ ХУРлын ДАРгА М.ЭнХБолД
1.Ц.Гомбосүрэн -Гадаад хэргийн сайд асан
2.Н.Жанцанноров -Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор
3.Д.Ламжав -Үндсэн хууль судлаач, Улсын Бага Хурлын гишүүн
4.Б.Лхагважав -Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч
5.Ц.Сарантуяа -Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор
6.Д.Сүхжаргалмаа -”Монфемнет Үндэсний сүлжээ” ТББ-ын зөвлөх
7.Д.Чойжамц -Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их Хурлын депутат
8.Г.Чулуунбаатар -Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралт
ЗӨВлӨлДӨХ сАнАл АсУУлгын сЭДЭВ
1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах:
1.1.Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох;
1.2.Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах;
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт
1.3.Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.
2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох:
2.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох.(Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ);
2.2.Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.
3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх:
3.1.Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох;
3.2.Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх;
3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах.
4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх:
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх;
4.2.Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох.
5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах: