Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 383 —

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 23

27/Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 28/Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл; 29/Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл; 30/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл; 31/Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;

32/Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл; 34/бусад.

2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон энэ тогтоолын 1-д зааснаас бусад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 23 хот

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)383-р хуудас