Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(965)
— 381 —

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 21

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 20 хот

Хэнтий Хаан уулын нэрийг өөрчлөх тухай

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.5 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.2 дахь заалт, 11.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы хуралдаанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвөөр бүртгэсэнтэй холбогдуулан “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын “УУЛ”-ын нэрийн хэсгийн “Хэнтий Хаан уул, Hentii Haan uul, Хэнтий, Өмнөдэлгэр” гэснийг “Бурхан Халдун уул, Burkhan Khaldun uul, Хэнтий, Өмнөдэлгэр” гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан Бурхан Халдун уулын нэрийг бүртгэх, газрын зурагт тусгах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 21 хот

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2/“Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;

3/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

5/Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл; 6/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл; 7/Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 8/Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл; 11/“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

12/“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 13/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 14/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл; 15/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл; 16/Казиногийн тухай хуулийн төсөл; 17/Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

20/Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл; 21/Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл; 22/Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 23/Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 24/Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл; 25/Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;

26/Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;

Төрийн мэдээлэл · 2017 · № 8 (965)381–382-р хуудас