Усны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Усны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт:
“18.1.8.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.”
2/18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:
“18.4.Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.”
3/19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг:
“19.11.тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт орлогод ногдох албан татварыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр хөнгөлнө.”