Рашааны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай
орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох, ус ашиглах эрхийг цуцлах;
33.1.14.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй ус ашиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
33.1.15.ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн ус ашиглагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
33.1.16.ус, рашаан ашиглах үүргийг биелүүлээгүй тохиолдолд ус ашиглах эрхийг нь зөрчлийг арилгатал хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлэх бөгөөд ус, рашааныг ашиглах эрхийг хүчингүй болгох, хязгаарлах, зогсоох нь гэм буруутай этгээдийг хууль тогтоомжид заасан өөр төрлийн хариуцлагаас чөлөөлөхгүй.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот РАШААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Рашааны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.