Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(958)
— 13 —

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 186

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 186 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”-ийг Хууль

зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулсантай

холбогдуулан “Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн

эмнэлэг”-ийг “Цэргийн төв эмнэлэг” болгон өөрчлөн зохион байгуулж,

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулсугай.

2. Цэргийн төв эмнэлгийг улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ

авахыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд, холбогдох тусгай

зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд

А.Цогцэцэгт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Цэргийн анги, байгууллагыг

нэгтгэн, өөрчлөн зохион байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны

11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд

тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Төрийн мэдээлэл · 2017 · № 1 (958)13-р хуудас