Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(958)
— 11 —

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай № 169

төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт үүрэг болгосугай.

3. Гемодиализ эмчилгээний зардлыг төсвийн багцаасаа эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон гемодиализ эмчилгээ хийх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хооронд гэрээ байгуулах замаар уг эмчилгээг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 169 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтын “30-50м2 хүртэлх” гэснийг “70м2 хүртэлх” гэж өөрчилсүгэй.

2. “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 360 айлын орон сууцыг хавсралтад заасны дагуутөрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсүгэй.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 30,286.0(гучин тэрбум

ТӨРИЙН ӨМЧИЙН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САНД ШИЛЖҮҮЛЭХ ОРОН СУУЦНЫ ЖАГСААЛТ

№ Байршил

Түрээсийн орон сууцны санд шилжүүлэх 1м2 талбайн худалдан борлуулах үнэ (мян.төг)

Нийт үнэ (сая.төг) орон сууцны тоо талбайн хэмжээ (м2)

1 Дархан-Уул 69 3,251.36 1,280.0 4,161.7

2 Сэлэнгэ 12 640.57 1,250.0 800.7

3 Ховд 20 1,336.60 1,250.0 1,670.8

4 Увс 21 1,465.80 1,250.0 1,832.3

5 Хэнтий 24 1,603.92 1,250.0 2,004.9

6 Улаанбаатар 214 14,678.26 1,350.0 19,815.7

Нийт дүн 360 22,976.51 30,286.0

Засгийн газрын 2016 оны 169 дүгээр тогтоолын хавсралт

хоёр зуун наян зургаан) сая төгрөгийг хянан тооцсоны үндсэн дээр улсын

төсвийн төсөлд үе шаттайгаар тусган шийдвэрлэж, зээлийн хүүгийн

төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэх арга хэмжээ

авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд

Г.Мөнхбаяр нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Г.МӨНХБАЯР
Төрийн мэдээлэл · 2017 · № 1 (958)11–12-р хуудас