Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
6.5.Насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн
6 дугаар зүйлийн гарчгийн “хүндэтгэл” гэсний дараа “, насны хишиг” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “5.1.8-5.1.10” гэсний дараа “, 6.4” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
“3.1.11.”босго шугам” гэж нийгмийн хамгааллын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлж оноо өгөх байдлаар тогтоосон хязгаарыг.”
2/13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт:
“13.1.5.хүүхдийн мөнгөн тэтгэмж.”
3/13 дугаар зүйлийн 13.11, 13.12 дахь хэсэг:
“13.11.Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин, гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
13.12.Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох
журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.