Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн
9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “2017 оны” гэснийг “2019 оны” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6
дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:
“6.4.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их
баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно.
6.4.1.65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; 6.4.2.70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; 6.4.3.80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган
төгрөг;
6.4.4.90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун
тавин мянган төгрөг.