Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(952)
— 2163 —

Төсвийн зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Дугаа р

байгуулж, өсвөрийн тамирчдын амжилтыг урамшуулахад шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусган ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Олон улсын хүүхдийн спортын наадмын үеэр ажиллах шүүгч,

зохион байгуулагч болон өсвөрийн тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хангах ажлыг 2017 оны 1 дүгээр сараас бэлтгэх, тэдгээрийг давтан сургах, мэргэшил, ур чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээ авч, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахдаа өсвөр үеийн насны ангиллыг оруулж байхыг спортын холбоодод зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 149 хот

Төсвийн зарим байгууллагын талаар

авах арга хэмжээний тухай

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн

тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа

явуулж байгаа “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”-г “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг өөрчлөн зохион байгуулахтай

холбогдуулан уг хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлсүгэй.

3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орон тооны дээд

хязгаарыг 110 байхаар тогтоосугай.

Төрийн мэдээлэл · 2016 · № 43 (952)2163-р хуудас