Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(952)
— 2161 —

Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай № 145

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 141 хот

Тогтоол хүчингүй болсонд

тооцох тухай

Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх

зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт,

зардлын норматив батлах тухай” Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын норматив, нийтлэг

жишиг батлах тухай” Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Нэг” дэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 145 хот

Олон улсын хүүхдийн спортын наадам

зохион байгуулах тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020

онд Монгол Улсад зохион байгуулсугай.

2. Олон улсын хүүхдийн спортын YII наадмыг зохион байгуулах

болсонтой холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай:

2.1. олон улсын хүүхдийн спортын YII наадмын бэлтгэлийг

хангах үндэсний хороо байгуулан үйл ажиллагааг нь удирдаж, наадмын

бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулах;

2.2. олон улсын хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт

орсон спортын төрлүүдээр ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх спортын дугуйлан болон биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай анги, сургуулийг түшиглэн хүүхдүүдийг хичээллүүлэх, биеийн тамирын хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгад наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдийг шинээр нэмэх асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх;

2.3. Монголын хүүхдийн спортын ээлжит наадмыг 2019 онд

улсын хэмжээнд зохион байгуулж, олон улсын хүүхдийн спортын наадамд улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах;

2.4. олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах

бэлтгэлийг хангах, хөрөнгө төвлөрүүлэх, наадмын бэлтгэл ажилд олон нийтийн оролцоог хангах, дотоод болон гадаадад сурталчлах үйл ажиллагааг гүйцэтгэх чиг үүрэг бүхий төслийн нэгжийг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан байгуулан ажиллуулах;

2.5. бэлтгэл ажлын хүрээнд шинээр барих болон засвар хийх

спортын барилга байгууламж, заал, танхим, тэмцээнд ашиглах спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийн судалгааг гарган хөрөнгийн эх үүсвэрийг 2018 оноос эхлэн төсөвт үе шаттай тусгах;

2.6. олон улсын хүүхдийн спортын наадмыг Монгол Улсад

зохион байгуулах талаар Азийн олимпийн зөвлөл, “Азийн хүүхдүүд” олон улсын наадмыг зохион байгуулах хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, гадаад орон, олон улсын хөгжлийн байгууллага, хувийн хэвшлийн хандив, тусламжаар хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх;

2.7. олон улсын хүүхдийн спортын наадмын бэлтгэлийг хангах

талаар хийж байгаа ажлын явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байх.

3. “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадамд

Монгол Улсыг төлөөлөн оролцох өсвөрийн тамирчдыг үе шаттай бэлтгэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг олон улсын хүүхдийн спортын YII наадмын хөтөлбөрт орсон спортын төрлүүдээр байгуулан хүүхэд, залуучуудын дунд тэмцээн, уралдаан зохион

Төрийн мэдээлэл · 2016 · № 43 (952)2161–2162-р хуудас