Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 151
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 151 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан
тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өөр албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Чадраабалын
Батчимэгийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Эрдэнэбазарын Дулмааг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Эрдэнэжаргалын Ариунааг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Лоолгойн Нямдоржийг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2016 оны 10 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 122 хот
Хэлэлцээр батлах тухай
Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр 8-ны өдөр гарын үсэг зурсан
“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг баталсугай.