Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 150
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль
санаачлагчид буцаасугай.
2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 150 хот
Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах
шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан
тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,
12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Маанийн Мөнхтөрийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн шүүгчийн, Гомбын Мөнхтулгыг Говь-Алтай аймаг дахь сум
дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Чадраабалын
Батчимэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгчийн, Бат-Очирын Өлзийхишигийг Завхан
аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Лоолгойн
Нямдоржийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгчийн, Эрдэнэжаргалын Ариунааг Хэнтий аймаг
дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий
шүүгчийн, Эрдэнэбазарын Дулмааг Өвөрхангай аймгийн Хархорин сум
дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус
тус томилсугай.