Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(949)
— 2116 —

“Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай № 111

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 5-ны өдөр Дугаар 111 хот

“Боловсролын зээлийн сан” байгуулах

талаар авах арга хэмжээний тухай

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.13, 6.4.6, 16.4,

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургалтын төрийн санг “Боловсролын зээлийн сан” болгон

өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаар, цалингийн санг баталж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

2. “Боловсролын зээлийн сангийн дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт,

“Боловсролын зээлийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар хавсралт, “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд

боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулга бүхий 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

“4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын

сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн.”

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,

соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн

газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 4 дүгээр хавсралтын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцож, Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.4, 6.1, 6.2, 6.5, 6.6.2, 6.6.3 дахь заалтын “Сургалтын төрийн” гэснийг “Боловсролын зээлийн” гэж тус тус өөрчилсүгэй.; МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААН, СПОРТЫН САЙД Ж.БАТСУУРЬ
Төрийн мэдээлэл · 2016 · № 40 (949)2116-р хуудас