Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 109
2016 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 5-ны өдөр Дугаар 109 хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын
тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
№ Хилийн боомтын нэр
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ
(төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны
хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон
түүнээс дээш
1
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга
0 0 0
2 Ханх, Ульханмайхан 0 0 0
3 Сүхбаатар, Замын-Үүд,
Алтанбулаг 260,000.0 260,000.0 280,000.0
4 Эрээнцав 130,000.0 130,000.0 150,000.0
2. Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн
түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд өөрчлөлт оруулах
тухай” Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 438 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2016 оны 10 дугаар 6-ны өдрөөс эхлэн дагаж
мөрдсүгэй.