Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(739)
— 1230 —

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3/45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт:

“45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.”

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3, 25.1.6, 35.2.2, 35.3.4, 38.1.1, 38.1.4, 38.1.5, 38.3, 38.4, 39.1.1, 39.1.3-39.1.7, 39.1.7.3, 39.4, 39.9, 40.1, 40.2, 48.8, 57.4 дэх хэсгийн “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэснийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж, 40 дүгээр зүйлийн гарчгийг “Байгаль орчны нөлөөллийн шинэчилсэн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хянуулах” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-34.4 дэх хэсэг, мөн зүйлийн 34.7 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсгийн “байгаль орчинд нөлөөлөх байдлын” гэснийг “байгаль орчны нөлөөллийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 22 (739)1230-р хуудас