Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(739)
— 1229 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

8.Биологийн төрөл зүйлийн төсөл

-улсын чанартай томоохон загасны аж ахуй -ан амьтан, ургамал нутагшуулах, ашиглах болон бусад үйл ажиллагаа

-ан агнуурын болон ойн аж ахуй, ангийн отог -тухайн дэвсгэр нутгийн хүн амын хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуй

9. Хувиргасан амьд организмтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

Хувиргасан амьд организмыг гарган авах -үйлдвэрлэл эрхлэх -тариалах -импортлох -хил дамжуулан худалдаалах

Хувиргасан амьд организмыг орон нутагт тариалах -түүнийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх -ойжуулах нөхөн сэргээлт хийх гэх мэт

10.Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл

Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа

11.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа

Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд явуулах үйл ажиллагаа

-орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт явуулах үйл ажиллагаа

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн “заасан хөрөнгийг түүнд” гэсний дараа “уурхайн хаалтын үе шатанд” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалт:

“39.1.9.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна”

2/39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг:

“39.5.Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ”

Төрийн мэдээлэл · 2012 · № 22 (739)1229-р хуудас