Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(946)
— 2089 —

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 41

зээлийн шаардах эрхийн өмчлөл, түүнтэй холбоотой бусад хөрөнгийг Монголбанканд буцаан шилжүүлэхийг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, өөрийн тайлан тэнцэлдээ бүртгэж авахыг Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай. 3.Энэ тогтоолын 2 дугаар заалтад заасан хөрөнгийг цаашид гадаад, дотоодын зах зээлд борлуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/-нд тус тус үүрэг болгосугай. 4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд үүрэг болгосугай. 5.Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 41 хот

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн ТӨ-IV Тусгай албан тушаал хэсгийн “Монгол Улсын Ерөнхий прокурор,” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн” гэж нэмсүгэй.

2.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн ТӨ-V Тусгай албан тушаал хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн” гэснийг хассугай. 3.Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Төрийн мэдээлэл · 2016 · № 37 (946)2089-р хуудас