Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(946)
— 2088 —

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 40

оны 103 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “2.Энэ тогтоолын 1-д заасан хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг доор дурдсан нөхцөлөөр олгохыг Монгол Улсын Засгийн газар/Ж.Эрдэнэбат/-т даалгасугай: 2.1.2016 оны 1-6 дугаар саруудад хүүхэд бүрд; 2.2.2016 оны 7-12 дугаар саруудад амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрд бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох.” 2.3.Энэ тогтоолын 2.2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгийн эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлж банканд хадгаламжаар байршуулах.” 2.“Хүни й хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 103 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “144,000.0 сая төгрөг” гэснийг “223,200.0 сая төгрөг” гэж өөрчилсүгэй. 3.Энэ тогтоолыг Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 40 хот

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн өмчлөгчид шилжүүлсэн, шинээр үүссэн орон сууцын ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны өмчлөл болон орон сууцын ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банканд олгосон

Төрийн мэдээлэл · 2016 · № 37 (946)2088-р хуудас