Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 34
(943)
— 1839 —

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай № 8

Засгийн газрын 2016 оны 5 дугаар

тогтоолын хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТҮР ЭЗГҮЙ БАЙГАА
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ХАРИУЦСАН АСУУДЛЫГ
ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХУВААРЬ

1. Монгол Улсын Ерөнхий сайдын түр эзгүйд

Монгол Улсын Шадар сайд

2. Монгол Улсын Шадар сайдын түр эзгүйд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

даргын түр эзгүйд

Монгол Улсын Шадар сайд

4. Батлан хамгаалахын сайдын түр эзгүйд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын түр эзгүйд

Гадаад харилцааны сайд

6. Гадаад харилцааны сайдын түр эзгүйд

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

7. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын түр эзгүйд

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

8. Сангийн сайдын түр эзгүйд Хууль зүй, дотоод хэргийн сайд

9. Хууль зүй, дотоод хэргийн

сайдын түр эзгүйд

Сангийн сайд

10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын түр эзгүйд

Эрүүл мэндийн сайд

11. Эрүүл мэндийн сайдын түр эзгүйд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

12. Барилга, хот байгуулалтын сайдын түр эзгүйд

Зам, тээврийн хөгжлийн сайд

13. Зам, тээврийн хөгжлийн сайдын түр эзгүйд

Барилга, хот байгуулалтын сайд

14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын түр эзгүйд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

15. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын түр эзгүйд

Эрчим хүчний сайд

16. Эрчим хүчний сайдын түр эзгүйд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 8 хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ
БАТЛАХ ТУХАЙ

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа,

нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн

эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын орлогч (дэд бүтцийн хөгжлийн

асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (ногоон хөгжил, агаарын

бохирдлын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн

ажлын албаны дарга;

-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот

төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга.

2.Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал болон

ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийг нийслэлийн Засаг даргын орлогчийн статустайгаар

ажиллуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараах

байдлаар тогтоосугай:

-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (нийслэлийн

үйлчилгээний нэгдсэн төвтэй);

-Бодлого, төлөвлөлтийн хэлтэс (төсөл, хөтөлбөр, хамтын

ажиллагааны тасагтай);

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Нийгмийн бодлогын хэлтэс;

-Хууль, эрх зүйн хэлтэс;

-Гадаад харилцааны хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс;

-Цэргийн штаб.

4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараах

байдлаар тогтоосугай:

-Захиргаа, санхүүгийн хэлтэс;

-Инженерийн байгууламжийн хэлтэс;

-Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс;

-Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс.

-Аудит, дотоод хяналтын хэлтэс.

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг

129 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 55 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 68 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай), Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.

6. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах

хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын хөгжлийн газар;

2. Агаарын бохирдлыг бууруулах газар;

3. Архивын газар;

4. Аялал жуулчлалын газар;

5. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

6. Нийтийн биеийн тамир, спортын хороо;

7. Боловсролын газар;

8. Нийслэлийн Газрын алба;

9. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;

10. Гэр хорооллын дэд бүтцийн газар;

11. Дотоод аудитын алба;

12. Залуучуудын хөгжлийн газар;

13. Мал эмнэлгийн газар;

14. Мэдээллийн технологийн газар;

15. Мэргэжлийн хяналтын газар;

16. Нийгмийн даатгалын газар;

17. Нийгмийн халамжийн газар;

18. Нийтлэг үйлчилгээний газар;

19. Нийслэлийн бүртгэлийн газар;

20. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай);

Төрийн мэдээлэл · 2016 · № 34 (943)1839–1841-р хуудас