Хуваарь шинэчлэн батлах тухай № 5
3.3. Зохион байгуулалтын бүтэц (үйл ажиллагааны стратеги болон
бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлно. Тухайн нэгжийн үндсэн үүрэг нь уг бүтэц гарсан стратегийн зорилт байх бөгөөд харин чиг үүрэг нь уг стратегийн зорилтын хүрээний үйл ажиллагааны гол зорилтууд байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгж бүрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлсны үндсэн дээр тухайн нэгжийн хүлээх хариуцлага, үндсэн хэрэглэгч болон үйлчлүүлэгчийг нэрээр зааж, тэдэнд үзүүлэх үйлчилгээг бүлэг хэрэглэгч бүрээр тодорхойлж бичнэ. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дотор бие даасан нэгж байж болохгүйг анхаарах).
2016 оны 7 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 5 хот
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
үндэслэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа Засгийн газрын
гишүүний хариуцсан асуудлыг хэлэлцүүлэх хуваарийг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын хуралдаанд түр эзгүй байгаа гишүүний хариуцсан
асуудлыг хуваарийн дагуу хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн эзгүй тохиолдолд тухайн асуудлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж байхаар тогтоосугай.
3. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Улсын
Их Хурлын Байнгын хороодын хуралдаанд асуудал хэлэлцүүлэх гишүүн түр эзгүй тохиолдолд асуудлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу танилцуулж байхаар тогтоосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуваарь шинэчлэн батлах
тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 383 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.