Жагсаалт батлах тухай № 71
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 71 хот Жагсаалт батлах тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.7, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан шууд гэрээ байгуулан худалдан авах эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Дээрх жагсаалтад орсон эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан импортоор шууд нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваад үүрэг болгосугай.
Засгийн газрын 2012 оны 71 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Эм, дархлаажуулах бэлдмэл
Эм, дархлаажуулах бэлдмэлийн олон улсын нэр
1. Микрогинон 21+7 цикл 2. Окситоцин 3. Депопровера 4. Гидралазин гидрохлорид
5. Метилэргометрин 6. Ригевидон 7. Постинор 8. Төмрийн сульфат 9. Төмрийн декстран 10. Такролимус капсул 11.Сүрьеэгийн эсрэг сэргийлэх тарилга (БЦЖ) 12. Полимиелитийн (Хүүхдийн тархи нугасны халдварт саа) эсрэг сэргийлэх тарилга 13. В гепатитын эсрэг сэргийлэх тарилга 14. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга 15. Таван (сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, хемофилюс, инфлюенза В) дархлаажуулах бэлдмэл 16. Сахуу татран өвчний эсрэг сэргийлэх тарилга 17. Менингококкийн эсрэг сэргийлэх тарилга 18. Пневмококкийн эсрэг сэргийлэх тарилга 19. Томуугийн эсрэг сэргийлэх тарилга
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүн
Цус, цусан бүтээгдэхүүний нэр
1. Бүхэл цус 2. Даршилсан улаан эс 3. Улаан эсийн өтгөрүүлэгч 4. Угаасан улаан эс 5. Цагаан эсгүйжүүлсэн улаан эс 6. Шингэн сийвэн 7. Хөлдөөсөн шинэ сийвэн 8. К сийвэн 9. Криопреципитат 10. Ялтаст эсийн өтгөрүүлэгч 11. Стандарт ийлдэс 12. Моноклон анти-А, анти-В, анти-Д 13. Цусны бүлэг тодорхойлох стандарт ийлдэс
Гурав. Эмнэлгийн хэрэгсэл
Эмнэлгийн хэрэгслийн нэр
1. Ерөндөг