Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(738)
— 1156 —

2012 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай № 69

3.Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Түндэвийн Даваасүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Гэндэндоржийн Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Нямжавын Туяаг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 3 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 69 хот 2012 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2012 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад цэргийн баг оролцуулахад шаардагдах зардлыг 2 дугаар хавсралт ёсоор баталж, 1,376,463,280 (нэг тэрбум гурван зуун далан зургаан сая дөрвөн зуун жаран гурван мянга хоёр зуун наян) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг Зэвсэгт хүчний нөөцөөс, 244,199,800 (хоёр зуун дөчин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун) төгрөгийн үнэ бүхий техник, материал хэрэгслийг Зэвсэгт хүчний урсгал хангалтаас гарган, гүйцэтгэлийг эргэн тооцохыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажавт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдын гадаад томилолтын зардалд шаардагдах 10,743,480,000 (арван тэрбум долоон зуун дөчин гурван сая дөрвөн зуун наян мянган) төгрөгийг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрөөс, бусад шаардлагатай материал, хэрэгслийг худалдан авахад шаардлагатай 4,414,659,910 (дөрвөн тэрбум дөрвөн зуун арван дөрвөн сая зургаан зуун тавин есөн мянга есөн зуун арван) төгрөгийг төсвийн багцаасаа гаргаж, зарцуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт зөвшөөрсүгэй.

3. Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн багуудын бэлтгэлийг сайтар хангаж, цэргийн багуудын ээлж солилцох ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ж.ЭНХБАЯР

Засгийн газрын 2012 оны 69 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

2012 ОНД ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

№ Арга хэмжээ Хүний тоо Хэзээ болох 1. Энхийг дэмжих ажиллагаа

1 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VI ээлжийн цэргийн баг оролцуулах 126 III сар

2 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VII ээлжийн цэргийн баг оролцуулах 126 VIII сар

3 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд XIV ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг оролцуулах 24 III сар

4 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд XV ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг оролцуулах 24 VIII сар

5 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VI ээлжийн цэргийн баг оролцуулах 154 IV сар

6 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VII ээлжийн цэргийн баг оролцуулах 154 X сар

7 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний засвар үйлчилгээний IV ээлжийн цэргийн баг оролцуулах 6 III сар

8 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний засвар үйлчилгээний V ээлжийн цэргийн баг оролцуулах 6 VIII сар

9

Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд Бельги Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны буудлын хамгаалалтын салааны III ээлжийн цэргийн баг

57 IV сар

10

Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд Бельги Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны буудлын хамгаалалтын салааны IV ээлжийн цэргийн баг

57 X сар

11

Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн II шатны эмнэлгийн III ээлжийн цэргийн баг

68 VI сар

12

Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн II шатны эмнэлгийн IV ээлжийн цэргийн баг

68 XII сар

13

Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох Мотобуудлагын батальоны I ээлжийн цэргийн баг 850 V сар

14

Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох Мотобуудлагын батальоны II ээлжийн цэргийн баг 850 IX сар

2. Монгол Улсад зохион байгуулах олон улсын хамтарсан сургалт, дадлага

15 Катар Улстай хамтарсан "Шийдэмгий шийдвэр" сургалт, дадлага 300 VI сар

16 БНХАУ-тай хамтарсан "Энхийн элч" сургалт, дадлага 100 VII сар

17 Турк Улстай хамтарсан "Нүүдэлчин дайчин" тусгай хүчний сургалт, дадлага 160 VIII сар

18 “Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 800 VIII сар

19

“Олон улсын хүчний тогтсон ажиллагааны журам” олон улсын төлөвлөлтийн багийн команд штабын сургууль 100 VI сар

20 АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны сан”-тай хамтарсан сургалтууд 150 IV-VIII сар 3. Бусад улсад зохион байгуулагдах олон улсын сургалт, дадлага

21

Бангладеш Улсад зохион байгуулагдах "Shanti doot-3" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 45 III сар

22 БНЭУ-д зохион байгуулагдах "Нүүдэлчин заан" сургалт, дадлага 40 X сар

23 ОХУ-д зохион байгуулагдах "Сэлэнгэ-2" хээрийн сургалт, дадлага 250 IX сар

24 Турк Улсад зохион байгуулагдах "Анадолу" тусгай хүчний олон улсын сургалт, дадлага 30 IX сар

№ Ажиллагааны нэр Нэгдсэн (мян.төг)

Нөөцөөс хангах хувилбар (мян.төг)

ЗХ-ний нөөцөөс Урсгал хангалтаас Худалдаж авах Нөхөн төлбөрөөс 1 2 3 4 5 6 7

1. Энхийг дэмжих ажиллагаа

1 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VI ээлжийн цэргийн баг 1,148,353.13 142,875.55 15,378.00 211,959.57 778,140.00

2 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VII ээлжийн цэргийн баг 1,147,515.43 142,799.35 15,378.00 211,198.07 778,140.00

3 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд XIV ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг 235,959.18 31,042.62 14,286.20 40,645.36 149,985.00

4 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд XV ээлжийн артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг 235,959.18 31,042.62 14,286.20 40,645.36 149,985.00

5 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VI ээлжийн цэргийн баг 1,288,722.80 35.59 17,177.80 313,684.41 957,825.00

6 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан VII ээлжийн цэргийн баг 1,288,722.80 35.59 17,177.80 313,684.41 957,825.00

7 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний засвар үйлчилгээний IV ээлжийн цэргийн баг 71,019.75 9,486.80 9,183.70 14,234.25 38,115.00

8 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нисдэг тэрэгний засвар үйлчилгээний V ээлжийн цэргийн баг 71,019.75 9,486.80 9,183.70 14,234.25 38,115.00

9 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд Бельги Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны буудлын хамгаалалтын салааны III ээлжийн цэргийн баг 554,047.82 93,148.29 15,125.50 94,819.03 350,955.00

10 Афганистан Улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд Бельги Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны буудлын хамгаалалтын салааны IV ээлжийн цэргийн баг 554,047.82 93,148.29 15,125.50 94,819.03 350,955.00

11 Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн II шатны эмнэлгийн III ээлжийн цэргийн баг 767,633.94 65,486.29 15,212.80 240,939.85 445,995.00

Засгийн газрын 2012 оны 69 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

2012 ОНД ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГАА БОЛОН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГАД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДАЛ

12 Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн хээрийн II шатны эмнэлгийн IV ээлжийн цэргийн баг 767,883.94 65,486.29 15,212.80 241,189.85 445,995.00

13 Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох Мотобуудлагын батальоны II ээлжийн цэргийн баг 7,099,801.34 566,314.31 20,121.30 1,211,915.73 5,301,450.00

Энхийг дэмжих ажиллагааны дүн 15,230,686.87 1,250,388.39 192,849.30 3,043,969.17 10,743,480.00

1 2 3 4 5 6 7

2. Хамтарсан сургалт, дадлагa

14 Катар Улстай хамтарсан "Шийдэмгий шийдвэр" сургалт, дадлага 118,538.11 10,064.42 108,473.69

15 БНХАУ-тай хамтарсан "Энхийн элч" сургалт, дадлага 23,115.07 586.00 22,529.07

16 Турк Улстай хамтарсан "Нүүдэлчин дайчин" тусгай хүчний сургалт, дадлага 84,255.52 41,604.55 42,650.97

17 “Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 594,408.87 10,314.20 584,094.67

18 “Олон улсын хүчний тогтсон ажиллагааны журам” олон улсын төлөвлөлтийн багийн команд штабын сургууль 11,932.62 11,932.62

19 АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны сан”-тай хамтарсан сургалтууд 135,783.26 234.40 12,764.20 122,784.66

20 Бангладеш Улсад зохион байгуулагдах "Shanti doot-3" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага 10,238.67 297.00 6,600.00 3,341.67

21 БНЭУ-д зохион байгуулагдах "Нүүдэлчин заан" сургалт, дадлага 76,091.26 205.00 8,300.00 67,586.26

22 ОХУ-д зохион байгуулагдах "Сэлэнгэ-2" хээрийн сургалт, дадлага 408,556.23 61,016.86 23,686.30 323,853.07

23 Турк Улсад зохион байгуулагдах "Анадолу" тусгай хүчний олон улсын сургалт, дадлага 85,196.46 1,752.46 83,444.00

Сургалт, дадлагын дүн 1,548,116.09 126,074.89 51,350.50 1,370,690.69 0.00

Бүгд дүн 16,778,802.95 1,376,463.29 244,199.80 4,414,659.87 10,743,480.00

Төрийн мэдээлэл · 2012 · № 21 (738)1156–1160-р хуудас