Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай № 60
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 60 хот
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 61 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
даргыг томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилсугай.
Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн
бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонтой
холбогдуулан Оросоогийн Зандраагийн Улсын дээд шүүхийн шүүгчийн, Пүрэвсүрэнгийн Батсайханы Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус түдгэлзүүлсүгэй.