Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай № 59
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 58 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,
гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг, Дамдинсүрэнгийн Дамдин-Од, Дашзэвэгийн Эрдэнэчулуун нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний, Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 59 хот
Шүүхийн ерөнхий зөвлөлийн
гишүүнээр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 18, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.