Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай № 50
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 50 хот
Монгол Улсын Засгийн газрын
гишүүнийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын
сайдаар Самбуугийн Ламбааг томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 35 хот
Хаяг:
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот
И-мэйл: turiin_medeelel@parliament.mn
Утас: 262420
Хэвлэлийн хуудас: 4
индекс: 14003
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн
албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2,18.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Ванчигдоогийн Жавхланг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Тогтохдоржийн Долгорсүрэнг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тул Чойжилын Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.