Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай № 49
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 47 хот
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 12-ны
өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 49 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг
үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.