Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан
агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг:
“7.9.Энэ хуулийн 7.7 дахь хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн
төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төсвийн захирагчид хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай
хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд
доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй: 1/13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэг, нэгдсэн эмнэлэг.”
2/14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Төрийн болон орон нутгийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хяналт, эмнэлгийн үйлчилгээнд тавих шаардлага, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.”
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот