Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
24.1.3.энэ хууль болон Эрүүл мэндийн тухай хууль,
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгцээний тодорхойлолт болон тусгай зөвшөөрөлгүй этгээд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бол иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24.2.Эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ
үзүүлэх байгууллага эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн бол эрх бүхий байгууллага, улсын байцаагч тухайн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох, энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
1 дүгээр зүйл.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг “Сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэшлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагатай холбоотой харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.” гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний
тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот