Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
— 1403 —

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай № 40

1.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн “, 16.6 дахь” гэснийг “дэх” гэж өөрчилсүгэй.

2.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 40 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоол хүчингүй болсонд

тооцох тухай

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэ тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 19 1403-р хуудас