Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
— 1402 —

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 39

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 38 хот

Yндсэн хуулийн цэцийн 2016 оны

05 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28- аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Тогтоолд өөрчлөлт оруулах

тухай

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

2016 оны 05 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 39 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2016 · № 19 1402-р хуудас