Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(925)
— 1246 —

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 05

МОНГОЛ УЛСЫН үНдСЭН хУУЛИЙН ЦЭЦИЙН дүГНЭЛТ

2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 05 хот

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-

ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Банзрагч Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах

агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан. Энэхүү өргөдлийг гаргагч би Үндсэн хуулийг батлахад оролцсон Ардын Их Хурлын депутат билээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё гэсэн санал гарч байсан юм. Гэтэл энэ саналын эсрэг бид нам төвтэй төрөөр 70 жил удирдуулж явж ирлээ. Одоо бид иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж

Төрийн мэдээлэл · 2016 · № 16 (925)1246-р хуудас