Журам батлах тухай № 126
ГарЧиГ
Монгол Улсын Засгийн гаЗрын тогтоол
453. Баяр наадам тэмдэглэх хугацааны тухай Дугаар 122 1241
454. Журам батлах тухай Дугаар 126 1241
Монгол Улсын Үндсэн хУУлийн цэцийн дҮгнэлт
455. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх
заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн
хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 05 1246
2016 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 122 хот
Баяр наадам тэмдэглэх
хугацааны тухай
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, Ази, Европын дээд
түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний
томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны 7 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРөНхИЙ САЙд Ч.САЙхАНБИЛЭГ МОНГОЛ УЛСЫН ШАдАР САЙд Ц.ОЮУНБААТАР
2016 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 126 хот
Журам батлах тухай
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах
тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших,
хадгалах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Монгол Улсын иргэдийн ургийн овгийг үнэн зөв, бодитой болгон цэгцлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь ургийн овгийн бүртгэлийг шинэчилсний үндсэн дээр 2018 оноос эхлэн үндэсний гадаад паспортад 3 нэр (ургийн овог, эцэг/ эх/-ийн нэр, өөрийн нэр)-ээр бичилт хийж олгох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРөНхИЙ САЙд Ч.САЙхАНБИЛЭГ
хУУЛь ЗүЙН САЙд д.дОРЛИГЖАВ
МОНГОЛ УЛСЫН үНдЭСНИЙ ЭНГИЙН ГАдААд ПАСПОРТ ОЛГОх, ЭЗЭМШИх,
хАдГАЛАх ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт (цаашид “энгийн гадаад паспорт” гэх) олгох, эзэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энгийн гадаад паспорт олгохтой холбогдсон үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Хоёр. Энгийн гадаад паспорт
2.1. Энгийн гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн
байгууллага (ИКАО)-ын стандартад нийцсэн байх бөгөөд паспортын чипинд тухайн иргэний мэдээлэл, биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ), зургийг агуулсан байна.
Засгийн газрын 2016 оны 126 дугаар
тогтоолын хавсралт
2.2. Энгийн гадаад паспорт дахь эцэг (эх)-ийн нэр, нэр, регистрийн дугаарын кирилл үсгийг латин үсгээр хөрвүүлэхдээ Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан “Монгол кирилл үсгийн латин хөрвүүлэл” үндэсний стандартыг баримтална.
Гурав. Энгийн гадаад паспортыг эзэмших болон
түүний хүчинтэй байх хугацаа
3.1. Энгийн гадаад паспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэнд олгоно.
3.2. Энгийн гадаад паспорт 5, 10 жилийн хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна.
3.3. Энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн
хугацаатай олгоно.
3.4. Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болно.
Дөрөв. Энгийн гадаад паспорт олгох байгууллага
4.1. Энгийн гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар олгоно.
4.2. Энгийн гадаад паспортыг мэдүүлэг хүлээн авснаас хойш
нийслэлд ажлын 10, орон нутагт ажлын 20, хилийн чанадад ажлын 30 өдөрт багтаан олгоно.
4.3. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, бусдын баримт бичгийг ашигласан, бусдад баримт бичгээ ашиглуулсан болон бусад зөрчилтэй болохыг нь улсын байцаагч тогтоосон тохиолдолд уг зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тухайн иргэнд энгийн гадаад паспорт олгохыг хойшлуулж болно.
4.4. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага энгийн гадаад паспортын цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, баталгаажуулах, бичилт хийх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энгийн гадаад паспортыг орон нутаг дахь салбар болон хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
4.5. Иргэний бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нь энгийн гадаад паспорт олгох, хүчингүй болгох ажлыг эрхэлж, гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавина.
Тав. Энгийн гадаад паспорт авахад
бүрдүүлэх баримт бичиг
5.1. Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргана:
5.1.1. иргэний үнэмлэх;
5.1.2. 16-гаас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ,
түүний хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх;
5.1.3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
5.2. Иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлт хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт гаргасан тохиолдолд хүсэлтийг дипломат шуудангаар улсын бүртгэлийн асуудал харицсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүсэлтийг зохих журмын дагуу хянаад шаардлага хангасан тохиолдолд бичилт хийгдсэн энгийн гадаад паспортыг дипломат шуудангаар тухайн Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлнэ.
5.3. Энэ журмын 5.2-т заасан тохиолдолд тухайн иргэн шуудангийн зардлыг хариуцна.
Зургаа. Үндэсний гадаад паспортыг хадгалах
6.1. Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.
6.2. Зөрчилтэй, хүчин төгөлдөр бус энгийн гадаад паспортыг
иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.
Долоо. Хил орчмын нутагт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх
7.1. Монгол Улсын Засгийн газраас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай байгуулсан олон улсын гэрээнд заасан хил орчмын сумдын оршин суугчдад хялбарчилсан журмаар тухайн хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх олгоно.
7.2. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох үйл ажиллагаанд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, тухайн орон нутгийн Засаг дарга хяналт тавина.
7.3. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан хөтлөх, хяналт тавих ажлыг тухайн олон улсын гэрээнд заасан сумын улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгж хариуцна.
7.4. Хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхэд тухайн олон улсын гэрээнд заасан сумын улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
7.5. Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх авах хүсэлтээ биечлэн гаргана:
7.5.1. иргэний үнэмлэх;
7.5.2. цээж зураг 2 хувь (3.5х4.5 см-ийн хэмжээтэй, цагаан дэвсгэртэй);
7.5.3. төлбөр төлсөн баримт.
Найм. Бусад
8.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энгийн гадаад паспортын загвар, түүнд орсон өөрчлөлтийг Монгол Улсын болон гадаад улсын холбогдох байгууллагад цаг тухайд нь шуурхай мэдэгдэх үүрэгтэй.
8.2. Энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт
хялбарчилсан журмаар зорчих үнэмлэхийн улсын бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
8.3. Энгийн гадаад паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.