Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай № 32
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 26 хот
Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилох
тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бавуугийн Гансүхийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн шүүгчийн, Эрдэнийн Одхүүг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэгмидийн Дагиймааг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 32 хот
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын
хэмжээг батлах тухай
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг
үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 453 912 800 /арван зургаан тэрбум дөрвөн зуун тавин гурван сая есөн зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөгөөр тогтоосугай. 2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс
гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай. 3.Энэ тогтоолыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.