Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 14
(923)
— 1069 —

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай № 31

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

444. Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг

товлон зарлах тухай Дугаар 31 1069

445. Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн

зардлын хэмжээг батлах тухай Дугаар 32 1070

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

446. Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Дугаар 26 1070

447. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 27 1071

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

448. Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай Дугаар 102 1071

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ
КОМИССЫН ИЛТГЭЛ

449. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл 1072

2016 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 31 хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын болон аймаг,

нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

ээлжит сонгуулийг товлон зарлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 04 дүгээр сарын 08- ны өдрөөс товлон зарласугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 14 (923)1069-р хуудас