Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(919)
— 987 —

Хөтөлбөр батлах тухай № 2

2016 оны 1 дүгээр Улаанбаатар

сарын 4-ний өдөр Дугаар 2 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хавсралт

ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гадаад сурталчилгааны

тухай” Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН

Засгийн газрын 2016 оны 2 дугаар

тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫГ ГАДААДАД СУРТАЛЧЛАХ
ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гадаад бодлогыг хэрэгжүүлэх дипломат үйл ажиллагааны

гол тулгуурын нэг нь гадаад сурталчилгаа бөгөөд улс орнууд гадаад сурталчилгааг олон улсын харилцааны гол хэрэгсэл болгон хөгжүүлж, боловсронгуй болгож ирсэн байна.

1.2. Даяаршлын үйл явцын хүрээ улам тэлж, улс хоорондын

харилцан хамаарал гүнзгийрч байгаа өнөө үед үндэсний түүх, өв соёл, зан заншил, урлагийн уламжлал, оюун санааны үнэт зүйлс, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, спортын ололт амжилтыг дэлхий нийтэд сурталчлан таниулах “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”

(цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг холбогдох бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, судалгаанд үндэслэн боловсруулсан болно.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд

баримтлах зарчим

2.1. Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд

дараах зарчмыг баримтална:

2.1.1. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал,

хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох үндэсний хөтөлбөрүүдэд тулгуурлах;

2.1.2. гадаад сурталчилгааны агуулгыг үндэсний түүх, соёл,

урлагийг дээдлэн хүндэтгэсэн, улсын хөгжил дэвшил, хоёр болон олон талт харилцааны онцлогтой уялдуулан тодорхойлсон байх;

2.1.3. хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэд, олон нийт, хувийн

хэвшил, бизнесийн болон мэргэжлийн холбоодын оролцоог түлхүү дэмжих.

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын гадаад сурталчилгааны

тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, гадаад сурталчилгааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, гадаад сурталчилгаагаар дамжуулан гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Монгол Улсыг гадаадад сурталчлахдаа дараах зорилтуудыг

хэрэгжүүлнэ:

4.1.1. Монгол Улсын түүх, соёл, урлагийн өв сан, спортын

амжилтыг дэлхийн ард түмэнд таниулах, хуваалцах, хөгжүүлэх;

4.1.2. эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх;

4.1.3. аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн

хэрэгжилтийг дэмжих;

4.1.4. олон улсын спорт, уралдаан тэмцээнд амжилт

гаргаж эх орныхоо нэр хүндийг өргөх.

Тав. Гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэл

5.1. Гадаад сурталчилгааг дараах чиглэлд тэргүүн ээлжинд

явуулна:

5.1.1. түүх, соёл, урлаг;

5.1.2. аялал жуулчлал;

5.1.3. үндэсний брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ;

5.1.4. спорт, олон улсын арга хэмжээ.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг

бүхий Зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана. Зөвлөлийн дарга нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

6.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Зөвлөл нь

15 хүртэл гишүүнтэй байх бөгөөд гадаад харилцаа, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга болон урлаг, спорт, кино, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй байна.

6.3. Зөвлөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг

боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлнэ.

6.4. Монгол Улс олон улсын үзэсгэлэн, худалдааны яармаг, хурал,

соёл урлагийн арга хэмжээнд оролцох асуудлыг Зөвлөлийн дарга Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

6.5. Гадаад сурталчилгааны материал бэлтгэх үйл ажиллагааг

Зөвлөл нэгдсэн журмаар зохион байгуулах бөгөөд гадаад сурталчилгааны мэдээллийн нэгдсэн сантай байна.

6.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Зөвлөл хагас болон бүтэн жилээр

дүгнэн хэлэлцэж, Засгийн газарт тайлагнана.

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

7.1. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

Найм. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараах эх

үүсвэрээр бүрдүүлнэ:

8.1.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

8.1.2. хандивлагч улс, олон улсын байгууллагын тусламжийн

хөрөнгө;

8.1.3. хувийн хэвшлийн хандив, тусламжийн хөрөнгө;

8.1.4. бусад.

8.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу

тухайн жилийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр

дүгнэнэ:

9.1.1. сурталчилсан брэндийн бараа, бүтээгдэхүүн,

үйлчилгээний экспортын өсөлт;

9.1.2. жуулчдын тоо;

9.1.3. сурталчилсан брэндийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ

эрхлэгч аж ахуйн нэгжийн тоо;

9.1.4. аялал жуулчлалын салбарт шинээр бий болсон ажлын

байрны тоо;

9.1.5. оролцсон спортын уралдаан, тэмцээнээс авсан байр,

шагнал, медаль.

9.2. Зөвлөл хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх зорилтот

үзүүлэлтийг жил бүр тогтооно.

Төрийн мэдээлэл · 2016 · № 10 (919)987–990-р хуудас