Засгийн газарт чиглэл өгөх тухай № 05
ГарЧиГ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
427. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 05 985
Монгол Улсын засгийн газрын тогтоол
428. Хөтөлбөр батлах тухай Дугаар 2 987
Монгол Улсын Үндсэн хУУлийн
цэцийн дҮгнэлт
429. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр
зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн
холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан
шийдвэрлэсэн тухай Дугаар 04 991
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 05 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1
дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн
5.2.3, 5.2.10 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.4 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-ийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах, Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар бүхий анги, байгууллагуудыг төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т чиглэл болгосугай.
1. Цэргийн дүрэмт хувцасны ”Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн
газар, цэргийн амралт, сувилалын “Бага баян-Энхийн төлөө цогцолбор
төв”, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгыг Зэвсэгт хүчний харьяа анги, байгууллага болгон зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяанд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах;
2. Гадаад, дотоодын цэргийн их, дээд сургууль, академид элсэн
суралцах офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэрэг, сонсогч, оюутнуудыг сонгон шалгаруулах, суралцах явцад хяналт тавьж бэлтгэх болон “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажиллагсадын нийгмийн хамгааллыг сайжруулахаас бусад ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг харьяаллын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлж, хариуцуулах ажлыг зохион байгуулах;
3. Цэргийн дүрэмт хувцасны ”Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн
газар, цэргийн амралт, сувилалын “Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв”, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгыг Зэвсэгт хүчний харьяа анги болгон зохион байгуулсантай холбогдуулан ангиудын бүтэц, зохион байгуулалт, үйлчлэх хүрээ, ажиллах журмыг баталж мөрдүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг зохион байгуулж ажиллах.
Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга
хэмжээ, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, зарлигийн хэрэгжилтийн үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчид улирал тутам мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгосугай.