Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай № 484
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 21 хот
2016 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 28 хот
Хууль хэрэгжүүлэх зарим арга
хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль баталсантай
холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан
хөтөлбөр, төлөвлөгөөг 2016 онд багтаан баталж, хэрэгжүүлэх;
2/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хүчин
төгөлдөр болохоос өмнө ашиглалтад орсон нийтийн зориулалттай барилга байгууламжийг холбогдох стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох ажлыг 2020 онд багтаан уг барилгын өмчлөгч, эзэмшигчтэй хамтран зохион байгуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын
Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд даалгасугай.
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 13-
ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.