“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 30
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ний өдөр Дугаар 30 хот
“Нийгмийн халамжийг сайжруулах талаар
авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их
Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний
тухай” Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан” гэснийг хассугай.
2.“Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний
тухай” Улсын Их Хурлын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Улсын ерөнхий байцаагчийн эрх
олгох тухай
Төсвийн тухай хуулийн 11.1.11, 69.1, Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 10.3, 10.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн
эрхийг Сангийн сайд Б.Болорт олгосугай.
2. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн үнэмлэхийн
загварыг 1 дүгээр, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн тэмдэгийн загварыг 2 дугаар, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн актын загварыг 3 дугаар, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын загварыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 484 хот
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуулийн хэрэгжилтийг
хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн “Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Сангийн сайд Ч.Улаанд олгосугай” гэснийг хассугай.
Засгийн газрын 2015 оны 484 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
Улсын байцаагчийн үнэмлэх хэвтээ хэлбэртэй, 2 нүүр байна.
Монгол Улсын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн үнэмлэх улаан өнгийн, улсын байцаагчийн үнэмлэх хөх өнгийн хавтастай, хавтасны гадна талд тусгайлан хийсэн санхүүгийн хяналт шалгалтын бэлгэдэлтэй байна. Бэлгэдлийн дээд талд “Санхүүгийн хяналт шалгалт”, доод талд “Улсын ерөнхий байцаагч”, “Улсын ахлах байцаагч”, “Улсын байцаагч” гэсэн үгийг алтан шармалаар бичнэ. Үнэмлэхийн суурь нь цэнхэр тэнгэрийн өнгө, үргэлжилсэн алхан хээ бүхий дэвсгэртэй байна.
Үнэмлэхийн дотор талд дор дурдсан бичиглэл байна.
Монгол улсын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн үнэмлэх
Индекс ......... Дугаар ......... ............................................ (аймаг, нийслэлийн) Санхүүгийн хяналт, аудитын алба Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч .................................................... овогтой .................................................... нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан төрийн санхүүгийн хяналт, шалгалтын талаарх бүрэн эрхийг эдэлж, хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан мөн. Үнэмлэхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Үнэмлэхийг ...... оныг дуустал хугацаагаар олгов.
Монгол Улсын Санхүүгийн хяналт шалгалтын Ерөнхий байцаагч ...............................
Засгийн газрын 2015 оны 484 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
Монгол Улсын Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагчийн
тэмдгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 40x40 мм-ийн дөрвөлжин хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын ерөнхий байцаагчийн тэмдгийн голд “МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ” гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл байрлана. Тэмдгийн дөрвөн өнцөгт загасан нүд, гадна хүрээ, төв хэсгийн хүрээ алхан хээгээр хүрээлэгдэнэ.
Улсын ахлах байцаагчийн тэмдгийн дардасны хэсгийг резинээр
хийх бөгөөд тэмдэг нь 35x35 мм-ийн дугуй хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын ахлах байцаагчийн тэмдгийн хүрээг дагаж “МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН”, төв хэсэгт “УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ” гэсэн үг, дээд хэсэгт санхүүгийн хяналт шалгалтын бэлгэдэл, доод талд байгууллагын индекс, улсын байцаагчийн хувийн дугаар байна.
Улсын байцаагчийн тэмдгийн дардасны хэсгийг резинээр хийх
бөгөөд тэмдэг нь 35x35 мм-ийн дугуй хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын байцаагчийн тэмдгийн хүрээг дагаж “МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН”, төв хэсэгт “УЛСЫН БАЙЦААГЧ” гэсэн үг, дээд хэсэгт санхүүгийн хяналт шалгалтын бэлгэдэл, доод талд байгууллагын индекс, улсын байцаагчийн хувийн дугаар байна.
������� ������ 2015 ��� 484 ������ ��������� 3 ������ ��������
Засгийн газрын 2015 оны 484 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт