Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 58
Нарийн бичгийн -Байгаль орчин, аялал дарга жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 58 хот Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 671 дэх заалт нэмсүгэй:
671. Дурсгалын нэр: БУРХАН БАГШИЙН ШҮД Бүтээлч: Холбогдох он цаг: МЭӨ 624-544 Хадгалагдаж буй газар: Богд Хааны Ордон Музей Дурсгалын шинж байдал: Ясан суурьтай цайвар шаргал өнгийн соёо хэлбэртэй яс. Шүдний доод суурь хэсэг нь дээд талаараа хар өнгөтэй. Шүд нь гэмтэлгүй, бүрэн бүтэн. Шүдний доод суурь хэсэгт цагаан өнгийн жижиг жижиг хэмтэй. Суурийн урт 3 см, өндөр 2.1 см, өргөн 2.2 см. Жин 15 гр. Хувийн дугаар: 24-10-104
2. ”Бурханы их Эрдэнийн шүтээн”-ийг нарийвчлан судлах, залах, олон нийтэд сурталчлах, хадгалж хамгаалах ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.