Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(737)
— 1122 —

Уулзалт зохион байгуулах тухай № 57

зохицуулах замаар хар тамхи, мансууруулах бодисын хууль бус тархалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэх,

3.Монгол Улсад 2000-2005 онд хэрэгжүүлсэн “Хар тамхи, мансууралтай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийж, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг 2012 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 57 хот Уулзалт зохион байгуулах тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. Уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Уулзалтыг зохион байгуулахад шаардагдах 102,549.000 (нэг зуун хоёр сая таван зуун дөчин есөн мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

4. Уулзалтын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ажлын хэсэг болон Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Уулзалт зохион байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР
“УС БА ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ АСЕМ-ЫН ОРНУУДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Орлогч дарга -Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

Гишүүд: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх (зөвшилцсөнөөр);

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Усны газрын дарга;

-Ойн газрын дарга;

-Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал;

-Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга;

-Ойн үндэсний хорооны нарийн бичгийн дарга;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчин, амьдрах орчны бодлогын референт;

-Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын зөвлөх.

Засгийн газрын 2012 оны 57 дугаар тогтоолын хавсралт

Төрийн мэдээлэл · 2012 · № 20 (737)1122–1123-р хуудас