Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 789 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

793.2.Гүйцэтгэх хуудаст дараахь зүйлийг тусгана:

793.2.1.гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр; 793.2.2.гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон он, сар,

өдөр;

793.2.3.гүйцэтгэх хуудас олгож байгаа шийдвэрийн он, сар,

өдөр, дугаар;

793.2.4.шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдийн нэр, хаяг,

албан тушаал;

793.2.5.шийдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацаа; 793.2.6.шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг нь хамгаалагдсан

этгээдийн нэр, хаяг.

793.3.Гүйцэтгэх хуудсанд шүүгч гарын үсэг зурж, тамга дарна.

793.4.Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг

сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргана. Шүүхийн мэдэгдэлд энэ хуулийн 793.2-т зааснаас гадна албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа, тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд авах албадлагын арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана.

793.5.Гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш гурван хоногийн дотор

шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдэл, шаардлагатай бусад баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, мэдэгдлийг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдэд хүргүүлнэ.

793.6.Гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэх байгууллага

түүнийг үл маргалдах журмаар биелүүлнэ.

793.7.Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэх

байгууллага шүүхийн шийдвэрийг холбогдох этгээд тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол гурван хоногийн дотор албадлагын арга хэмжээ авахуулахаар хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ.

794 дүгээр зүйл.Албадлагын арга хэмжээ

794.1.Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн

хүсэлтийг хүлээн авснаас хойш гурван хоногийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгааныг судлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)789-р хуудас