Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(918)
— 786 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 2 дугаар

зүйлийн 2.1 дэх хэсгийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД
ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41

дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.1.13 дахь заалт нэмсүгэй:

“41.1.13.захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг

төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Захиргааны хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор

дурдсан агуулгатай Арав1 дүгээр бүлэг нэмсүгэй:

“АРАВ1 ДҮГЭЭР БҮЛЭГ

Захиргааны хэргийн талаарх шүүхийн

шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

791 дүгээр зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх

791.1.Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон

шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/- ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй.

791.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар

биелүүлээгүй тохиолдолд энэ бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

791.3.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр

гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

791.4.Захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий

хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

792 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

792.1.Дараахь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ:

792.1.1.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр;

792.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүчин

төгөлдөр болсон шүүгчийн захирамж;

792.1.3.хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн

шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;

792.1.4.шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж; 792.1.5.шүүгчийн шийтгэвэр; 792.1.6.хуульд заасан бусад.

792.2.Дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг даруй гүйцэтгэнэ:

792.2.1.төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн

тогтоохоор шийдвэрлэсэн;

792.2.2.ажил, албан тушаалаас буруу халсан, эсхүл шилжүүлсэн

үеийн олговор олгуулах тухай шийдвэр гаргасан;

792.2.3.захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн

захирамж хүчин төгөлдөр болсон;

792.2.4.шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч

иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирахаар бол түүний хүсэлтээр;

792.2.5.хуульд заасан бусад тохиолдолд.

792.3.Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн

шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана.

792.4.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр

болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна.

792.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн хэргийг хянан

шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт тавина.

793 дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа

793.1.Шүүхийн шийдвэрийг дараахь тохиолдолд албадан

гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана:

793.1.1.шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр

хүсэлт гаргасан;

793.1.2.шүүгч шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай

гэж үзсэн.

Төрийн мэдээлэл · 2016 · № 9 (918)786–788-р хуудас