Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай № 29
Хаяг:
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот
И-мэйл: turiin_medeelel@parliament.mn
Утас: 262420
Хэвлэлийн хуудас: 17,75
индекс: 14003
11/“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах” Монгол
Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
12/бусад.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн
шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар
хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Б.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс
эгүүлэн татах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг,
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Жүгнээгийн Амарсанааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
гишүүнээс эгүүлэн татсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 29 хот