Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 711 —

Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 27

Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх

асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2

дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар

дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх

үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;

2/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх

үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-

2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

4/“Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”

Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

5/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6/“Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх

үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

8/Гэр бүлийн тухай хуулийн төсөл; Гэр бүлийн тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Төрийн шагналын тухай хуулийн төсөл;

10/Худалдааны тухай хуулийн төсөл;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 27 хот

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)711-р хуудас