Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 681 —

Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай

2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХУУРАЙ БООМТЫН ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын

хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 113 хот

Зөрчлийн тухай хууль баталсантай

холбогдуулан авах зарим арга

хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь

арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

1/ард нийтийн санал асуулга, сонгууль, өрийн удирдлагын

тухай зэрэг хууль тогтоомжийг Зөрчлийн тухай хуультай нийцүүлэх үүднээс холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/төрийн байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн

этгээдэд Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)681-р хуудас