Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан
борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх
шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар
хотноо гарын үсэг зурсан “Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.